Хомын Талын Байгалийн цогцолбор газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр боловсруулж байгаа үзэл баримтлалд санал өгөх зөвлөлдөх цахим уулзалтад оролцлоо.

“Сайн боловсролын төлөө төв” ТББ-ын зөвлөх баг 2022 оны 12-р сарын 12-нд Хомын Талын Тахь ТББ-ын Хомын Талын Байгалийн цогцолбор газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр боловсруулж байгаа үзэл баримтлалд санал өгөх зөвлөлдөх цахим уулзалтад оролцлоо.

Хомын Талын Тахь ТББ нь эко сайн дурын болон шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлж, нутгийн иргэддэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн ард иргэдийг онгон дагшин байгаль, биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах ажилд оролцуулж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна. Энэхүү санаачилгыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Франц улсын Тахь хамгаалах холбоо, гадаадын болон дотоодын аялал жуулчлалын компаниуд, сургалтын байгууллагууд дэмжин хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

#СайнБоловсролынТөлөөТөв

https://www.facebook.com/khomyntalyntakhi

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *

I accept the Privacy Policy