“Канадын сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн санхүүжилтээр “Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах” төслийн танилцуулах уулзалт зохион байгууллаа

Сайн боловсролын төлөө төв ТББ нь “Канадын сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн санхүүжилтээр “Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах” төслийн танилцуулах уулзалтыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 2022 оны 12 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа.

Уулзалтад БЗД-ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн дарга Г. Атармаа, хөдөлмөр зуучлал хариуцсан мэргэжилтэн О. Энэрэл, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэсийн дарга Ц. Үүрцайх, өсвөр насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Д. Анужин, БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш. Мөнхцэцэг, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн ерөнхий зохицуулагч Б. Тунгалаг, дүүргийн Боловсрол шинжлэх ухааны хэлтэсийн хүүхэд хөгжил, хамгааллын мэргэжилтэн Н. Лхажав, дүүргийн ИТХ болон ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаан хэлтэсийн төлөөллүүд оролцлоо.

Төслийн зорилтот охидын чадавх, сэтгэл зүйн болон эрүүл мэндийг дэмжихээс гадна өсвөр насны жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, сургуулийн захиргаа, ажилтнууд, түүнчлэн эцэг эхийн зөвлөлийг хүүхэд хөгжил, хамгаалал, хүүхдийн эрх, ялгаварлан гадуурхалтын талаар чадавхжуулах шаардлага байгааг онцоллоо. Ирэх 2023 онд үйл ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг өсвөр насны хүүхдийн жирэмслэлтээс урвьдчилан сэргийлэх, эрхийн талаар хамтарсан чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаа хийхээр төлөвлөлөө.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *

I accept the Privacy Policy