“Төрөхийн өмнөх ээжүүдийн амрах өрөө”-г 10 сая төгрөгөөр иж бүрэн тохижууллаа

Сайн боловсролын төлөө төв ТББ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт “Төрөхийн өмнөх ээжүүдийн амрах өрөө”-г 10 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулж, 2022 оны 12 дугаар сарын 4-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа болон Төрөх тасгийн хамт олонд хүлээлгэн өглөө.

Тохижуулсан өрөөг хүлээлгэн өгөхөд АИТХ-ын дарга, Эмэгтэйчүүдийн холбооны аймгийн салбар зөвлөлийн дарга Г. Хэрлэнчулуун, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал К. Гульжан, Төрөх тасгийн зөвлөх эмч Н. Ариунаа нар оролцож, ээжүүдийн төрөхийн өмнөх бие болон сэтгэл зүйд тав тухтай, тохилог орчин хамгийн чухал байдгийг онцолж, өрөөг санаачлан тохижуулсан хамт олонд талархал илэрхийллээ.

Сайн боловсролын төлөө төв ТББ нь нийт хандивлагч нартаа талархал илэрхийлж байна.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *

I accept the Privacy Policy